dcsimg

Бенгалын бар ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Бенгалын бар (Panthera tigris tigris буюу Panthera tigris bengalensis) Энэтхэг, Бангладешт голдуу тархсан барын дэд зүйл. Түүнчлэн Балба, Пакистан, Бутан, Мьянмар, өмнөд Төвөдөд тархсан.[1] Урьд нь Бенгалын барыг Сибирийн барын дараа хоёрт орох том дэд зүйл гэж үздэг байсан боловч Хойд Бенгалын бар Сибирийн бараас ихэнхдээ том байдаг. Судалгааны зорилгоор Балбад барьж авсан хамгийн хүнд жинтэй Бенгалын бар сүүлийн үед барьж авсан Сибирийн баруудаас хүнд байв.[2] Барын дэд зүйлүүд дундаа хамгийн түгээмэл тархсан дэд зүйл бөгөөд амьдрах орчны хувьд тал, субтропик, тропикийн ширэнгэ ой, бут сөөг, чийгтэй болон хуурай ой зэрэгт нутагладаг. Бенгалын дэд зүйл P. tigris tigris нь Бангладешийн үндэсний бэлгэ тэмдэг бол, зүйлийн түвшинд бар буюу Panthera tigris нь Энэтхэгийн үндэсний бэлгэ тэмдэг юм [3].

Эшлэл

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Бенгалын бар: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Бенгалын бар (Panthera tigris tigris буюу Panthera tigris bengalensis) Энэтхэг, Бангладешт голдуу тархсан барын дэд зүйл. Түүнчлэн Балба, Пакистан, Бутан, Мьянмар, өмнөд Төвөдөд тархсан. Урьд нь Бенгалын барыг Сибирийн барын дараа хоёрт орох том дэд зүйл гэж үздэг байсан боловч Хойд Бенгалын бар Сибирийн бараас ихэнхдээ том байдаг. Судалгааны зорилгоор Балбад барьж авсан хамгийн хүнд жинтэй Бенгалын бар сүүлийн үед барьж авсан Сибирийн баруудаас хүнд байв. Барын дэд зүйлүүд дундаа хамгийн түгээмэл тархсан дэд зүйл бөгөөд амьдрах орчны хувьд тал, субтропик, тропикийн ширэнгэ ой, бут сөөг, чийгтэй болон хуурай ой зэрэгт нутагладаг. Бенгалын дэд зүйл P. tigris tigris нь Бангладешийн үндэсний бэлгэ тэмдэг бол, зүйлийн түвшинд бар буюу Panthera tigris нь Энэтхэгийн үндэсний бэлгэ тэмдэг юм .

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд