dcsimg

Намуу цэцэг ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Намуу цэцэг (Papaver rhoeas) нь 20-80 см хүртэл ургадаг, Намуу цэцгийнхэн овгийн нэг наст ургамал. Мөчирлөж ургадаг, тэгш иштэй. Үндэс орчмын навч нь урт шилбэтэй, өдлөг хэрчлээстэй, ишний навч ээлжилж ургасан, гол төлөв иштэйгээ наалдсан, гурвалсан, өдлөг хэрчлээстэй байдаг. Навч, иш, үрийг таслахад сүү шиг шүүс ялгардаг.

10-25 см урт мөчир, ишний үзүүрт нэг нэгээрээ ургадаг том цэцэгтэй. Цоморлигууд нь хагддаг, дэлгэрэхийнхээ өмнө 2.5 см хэмжээнд хүрнэ. 6-10 см хүрдэг 4 том зууван хэлбэртэй дэлбээнээс бүрддэг цоморлиг нь тод улаан, ягаан, цагаан өнгөтэй, суурь орчимдоо том хар толботой. Намуу цэцгийн цоморлигийг анхааралтай ажих юм бол 2 дэлбээ нь гадна талдаа, хоёр нь дотор талдаа байрлах агаад дотор талын дэлбээ нь арай бага хэмжээтэй байна. Урт хөх ягаан утас шиг, үзүүртээ шар тоосонцор бүхий хар хөх өнгийн тоосонцрын гэртэй олон тооны дохиуртай. Ургамлаар тоос тараана. 1-1.2 см урт өндгөн хэлбэртэй үрэвчид жижигхэн, маш олон үртэй.

Эмчилгээний түүхий эд бэлдэх

Ургуулах газраа үрээр нь тарьдаг. Тарьснаас хойш 2-2.5 сар болж байж цэцэглэнэ. Дэлбээг 6-9 сард, үрийг 9-10 сард түүнэ. Дэлбээг заавал сүүдэрт, маш нимгэн үеэр дэлгэж хатаахгүй бол наалдаж харладаг.

Найрлага

Намуу цэцэгт реадин, реадинин, папаверин, теабин зэрэг алкалоидууд агуулагддаг.

Намуу цэцэг Монголд

Ардын хувьсгалаас өмнө болон түүний эхний жилүүдэд Эхийн гол буюу Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын нутагт орших Эхийн голын баянбүрдэд хятадууд намуу цэцгийг тариалан түүнээс хар тамхи гарган авч байсан тухай түүх байдаг.

Эх сурвалж

  1. Linné, Carl von (1753). Species Plantarum. Holmiae :Impensis Laurentii Salvii, 507.

Гадны холбоосууд

 src= – Викимедиа дуу дүрсний сан
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Намуу цэцэг: Brief Summary ( Mongolian )