dcsimg

Хярс ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хярас Үнэг (Vulpes corsac) Мах идэштэн багийн хөхтөн амьтан.

Төрх байдал

Биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловч илэрхий жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул мөнгөлөг туяатай харагдна. Сүүл богино үзүүр нь хар. Өвлийн үс тод улаан шаргал, зуны үс улбар цайвар. Амьдралын онцлог Голдуу харуй бүрийгээр явдаг. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см, биеийн жин 2-3 кг хүрнэ.

Амьдрах орчин

Монгол орны ихэнх нутгаар буюу тал хээр, цөлөрхөг хээрийн бүс нутгаар өргөн тархсан. Үнэг нь өндөрлөг, хадархаг, бартаа ихтэй уулсын гуу жалга, эрэг, хөндий газар амьдардаг бол хярс нь цөлөрхөг хээр, хээрийн завсрын шинжтэй тэгш талархаг газрыг шүтэн амьдардаг. Байршил нутгын хувьд өргөн сонголттой амьтад. Хярс тал газар амьдардаг учраас агнуурт их өртдөг. Тэрээр нүх ухах чадваргүй тул тарваганы орхигдсон нүхийг ашигладаг байна. Тэгэхээр тарваганы нүх нь хярс болон бусад нүхэнд орогнодог амьтдын амьдралын таатай орчин бүрдүүлж өгдөг байна.

Үржил

Тэд сүргээр амьдардаггүй насан туршдаа хосоор амьдарна. Эм хярс хээлээ тээхэд эр хярс нь идэш тэжээл олж өгдөг. Хярсны амьдралын мөчлөгийг ороо хөөцөөний үе, гавар бойжих үе , бүл сарних үе гэж хуваах боломжтой байдаг гэнэ. Аюулаас биеэ хамгаалахын тулд харгана, бутны араар орж нуугдах, нүхэнд орох зэргээр гадны аюулаас биеэ хамгаална. Тэдний орооны үе хоёрдугаар сард болдог. Эм хярс хээлээ тээх хугацаа 50-60 хоног байдаг. Жилд нэг удаа гаварлах ба дунджаар 3-6 гавар төрүүлнэ. Хүмүүс зөнжиг гэдэг энэ нэрийг нь төдийлөн мэддэггүй бөгөөд хярсны нялх төлийг гавар гэж нэрлэдгээр нь сайн мэддэг.

Ишлэл

  1. Воценкрафт, В.К. (2005). “Order Carnivora”, Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference, 3rd, Johns Hopkins University Press, 532–628. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.

Гадаад холболт

 src= – Викимедиа дуу дүрсний сан
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хярс: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хярас Үнэг (Vulpes corsac) Мах идэштэн багийн хөхтөн амьтан.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд