dcsimg

Хулан хойрго ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хулан хойрго - (англ. Potaninia mongolica), (орос. потаниния монгольская)

Хулан хойрго буюу хойрог гэж нэрлэнэ. 30см хүртэл өндөр ургадаг саглагар сөөгөнцөр бөгөөд иш нь цуулагдан үржинэ. Иш мөчрийн гадаргуу холцорч зулгарсан цагаан саарал холтостой. Ноорсоор хучигдсан гуравласан буюу тавласан жижиг, хар ногоон навчистай. Цагаан ягаан өнгийн жижиг цэцгүүд навчны өврөөс гарна.

Хулан хойрго өнгөндөө элс бүхий хайрга чулуутай тал, дов толгод, сайрын эрэг зэргээр ургана. Ганг сайтар тэсвэрлэдэг боловч түүний ургалт хур тунадастай холбоотой бөгөөд бороо хургүй үед цөөн тооны навчсыг үүсгэх боловч цэцэглэхгүй өнжинө.

Хулан хойрго ургаж байх үедээ үнэмлэхүй хуурай бодистоо протеин 17,06%, уураг 10,18%, эслэг 26,39% байдаг нь шим тэжээлт чанараар төдий л муугүй.[1]

Ашигласан материал

  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 204

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хулан хойрго: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хулан хойрго - (англ. Potaninia mongolica), (орос. потаниния монгольская)

Хулан хойрго буюу хойрог гэж нэрлэнэ. 30см хүртэл өндөр ургадаг саглагар сөөгөнцөр бөгөөд иш нь цуулагдан үржинэ. Иш мөчрийн гадаргуу холцорч зулгарсан цагаан саарал холтостой. Ноорсоор хучигдсан гуравласан буюу тавласан жижиг, хар ногоон навчистай. Цагаан ягаан өнгийн жижиг цэцгүүд навчны өврөөс гарна.

Хулан хойрго өнгөндөө элс бүхий хайрга чулуутай тал, дов толгод, сайрын эрэг зэргээр ургана. Ганг сайтар тэсвэрлэдэг боловч түүний ургалт хур тунадастай холбоотой бөгөөд бороо хургүй үед цөөн тооны навчсыг үүсгэх боловч цэцэглэхгүй өнжинө.

Хулан хойрго ургаж байх үедээ үнэмлэхүй хуурай бодистоо протеин 17,06%, уураг 10,18%, эслэг 26,39% байдаг нь шим тэжээлт чанараар төдий л муугүй.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд