dcsimg
Неразрешено име

Hepatitis C virus

C гепатитын вирус ( монголски )

добавил wikipedia emerging languages

C гепатитын вирус (англ. Hepatitis C virus) нь Флавивирусын овогт багтдаг, 55 - 65 нанометр хэмжээтэй, жижиг, дугтуйтай, ганц цагираг РНХ вирус юм. A гепатитын вирус, B гепатитын вирус, C гепатитын вирусууд нь бүгд элэгний үрэвсэл үүсгэдэг учраас төстэй нэртэй боловч ангилал зүй, эмнэлзүйн хувьд эрс ялгаатай вирусууд болно.

1970 онд Харви Ж.Алтер ба түүний багийн гишүүд Үндэсний Эрүүл Мэндийн Их сургуульд A гепатитын вирус ч биш, B гепатитын вирус биш нэгэн төрлийн вирусыг олж илрүүлжээ. Тэгээд анх түүнийгээ non-A, non-B hepatitis (NANBH) гэж нэрлэжээ. Мөн 1987 онд Майкл Хьютон, Куй-Лим Чу болон Жорж Куо нар Чирон корпорацид молекулын хувилал хийж байгаад нэгэн үл мэдэгдэх организмыг нээн илрүүлсэн. Тэр нь 1988 онд non-A, non-B hepatitis (NANBH) гэж баталсан ба 1989 оны 4-р сард Hepatitis C (HCV) гэж шинжлэх ухаанд тэмдэглүүлжээ.

Ангилал зүй

Hepacivirus-ын төрөлд багтах цорын ганц зүйл юм. Овгийн нэр Flavivirus-ийн Flavus гэдэг нь латин хэлээр шар өнгө гэсэн утга илэрхийлдэг ба энэ төрлийн вирус нь ихэвчлэн шарын төрлийн өвчнийг үүсгэдэг.

Эерэг sense буюу ганц цагираг РНХ вирус нь 5'3' уруу нийлэгжих ба энэхүү РНХ-гийн онцлог нь тухайн РНХ дэх дарааллууд нь вируст шаардлагатай уургуудыг хувилдаг. Ямар нэгэн мРНХ-ийн тусламжгүйгээр уургийг нийлэгжүүлдэг.

Group IV Балтеморын ангилалзүйн 50 нанометр хэмжээтэй байна.

Геном нь 9.1 үндэстэй ба энэхүү геном нь 10 уургийг кодчилно. Энэ 10 уургаас эхний 3 уураг нь гол 3 уураг, харин дараагийн 7 уураг нь туслах уургууд гэж хэлж болно.

Бүтэц

C гепатитын вирус нь генийн материал болох ганц цагираг РНХ, уг РНХ–гийн гадуур нь исосахедрал (12 орой болон 20 ширхэг гурвалжин талуудаас бүрдэх геометрийн дүрс) хэлбэртэй уурган бүрхүүл, үүний гадуур супер капсид. Мөн түүний дээр 2 янзын сэртэн (glycoprotein-уудыг E1,E2) агуулсан байдаг.

Эзэн эс

C гепатитын вирус халдварлах эс нь гепатосит эс ба энэ эс нь элэгний нийт массын 70-80 хувийг эзлэн оршдог. Уг эс нь уураг үйлдвэрлэх, уургийг хадгалах, нүүрс-усыг өөрчлөх, хлостеролыг нийлэгжүүлэх, давсыг нийлэгжүүлэх, мөн фосфолипидийг нийлэгжүүлнэ. Мөн цөсний эхэн хэсэг гэж хэлж болно.

Амьдралын үйл явц

  1. Эзэн эсийнхээ рецептор дээр өөрийн сэртэнгээр холбогдоно.
  2. Тэгээд мембранаар дотогш нэвчиж цитодлазмд нэвтэрнэ.
  3. Нэвтэрч орсон эсийн РНХ нь рибосом дээр байрлана.
  4. Тэгээд уураг үйлдвэрлэнэ.
  5. Уураг нь ферментээр тасдагдана.
  6. Энэ тасдагдсан хэсгүүдээс полимераз үүснэ
  7. Тэгээд үүссэн полимераз нь нэмэх РНХ–г хувилан сөрөг РНХ гарч ирнэ.
  8. Гарч ирсэн хасах РНХ-гээс дахин хуулбарлалт хийгдэж нэмэх РНХ үүсгэнэ. Энэ нь цаашид үргэлжлэх төл РНХ.
  9. Эдгээр үйл явц явагдаж байх зуур өмнө тасдагдсан уураг нь капсид болон сэртэнгүүдийг үүсгэнэ.
  10. Харин энэ бүхний дараа тэдгээр нь эсийн мембраний хажууд цугларан нэгдэнэ. Тэгээд эсийн ханаар нэвчиж гарна.

C гепатитын вирусын халдвар

C гепатитын вирусын халдварыг дараах байдлаар ангилна.

  • Хурц хэлбэр буюу халдвар авснаас 6 сарын доторх үе. Энэ үед онцгой шинж тэмдэг үгүй ч ханиадны төрлийн өвчнүүд, гэдэсний өвчнүүд, арьс ба нүдний шар өвчин, ходоод, загатнаа өвчин, сульдаа гэх зэргээр өвдөх нь их байдаг.
  • Архаг хэлбэр буюу халдвар авснаас хойш 6 сарын дараах үе. Мөн дээрхийн адил тодорхой хийгээд илэрхий шинж тэмдэг үгүй ч гэнэт маш хүнд хэлбэрээр өвчлүүлдэг байна. Энэ архаг хэлбэр нь цаашлаад цирроз үүсгэх ба энэ нь халдвар болох нь элбэг байдаг.

Энэ вирус нь тийм их мэдэгдэж өвчлүүлэхгүй ч гэнэтийн үхэлд хүргэх аюултай байна. Монгол улсад бусад вирусын халдварыг бодвол илүү их тархсан байдаг. Гэвч өдийг хүртэл вакцин нээж амжаагүй нь энэ вирусын ямар их аюултайг илэрхийлж байна. Мөн энэ өвчлөлд нас, хүйс, архи хэрэглэлт, ХДХВ-ын халдварлалтын байдал, биеийн дархлаа зэрэг олон зүйлүүд нөлөөлнө. Мөн уг вирусыг шалгадаг тест шинжилгээ байдаг ба халдвар авснаас хойш 3 долоо хоногийн дараагаас илэрч эхэлнэ.

лиценца
cc-by-sa-3.0
авторски права
Wikipedia зохиогчид ба редакторууд
изворно
посети извор
соработничко мреж. место
wikipedia emerging languages

C гепатитын вирус: Brief Summary ( монголски )