dcsimg

Халзан бүргэд ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Халзан бүргэд (Haliaeetus leucocephalus) нь Хойд Америкт нутаглах Харцагынхан овгийн махчин шувуу бөгөөд АНУ-н билэг тэмдэг юм.

Гадаад төрх

Халзан бүргэд нь 70-102 см урт, далавчаа дэлгэхэд 2.44 м урт, 2.5-7 кг жинтэй том шувуу юм. Эм нь эрээс биеэр том байна. Нас бие гүйцсэн халзан бүргэд бор бие, толгой, сүүл нь цагаан, цайвар шар нүд, махир хошуутай.

Идэш тэжээл

Голдуу загасаар хооллоно. Мөн чандага, туулай, илбэнх, минж, буга зэрэг хөхтөн амьтан, нугас, цахлай, дэглий, галуу гэх мэт шувуу, заримдаа үхсэн амьтны сэг иднэ.

Үржил

4-5 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг. Тэд амьдралаа нэг хостойгоо өнгөрүүлнэ. Хэрэв ижил нь үхэх, ямар нэг байдлаар алга болвол өөр хостой болдог байна. Халзан бүргэд Хойд Америкийн бусад ямар ч шувуунаас том үүр барих ба жил бүр шинэ иш, мөчир нэмэн засаж сэлбэх тул үүрний гүн 4 м, 2.5 м голчтой, 1 т хүртэл жинтэй байдаг аж. Жилд 1-3 өндөг гаргах ба өндөг нь 7.3 см урт, 5.5 см өргөнтэй.

Зургийн цомог

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Халзан бүргэд: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Халзан бүргэд (Haliaeetus leucocephalus) нь Хойд Америкт нутаглах Харцагынхан овгийн махчин шувуу бөгөөд АНУ-н билэг тэмдэг юм.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд